Баянхонгор аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн хамт олон 2011 онд “Арвижих – Чацаргана” төсөл бичиж байгууллагынхаа хашаанд 500 ширхэг чацарганы суулгац суулгаж тариалсан. Уг тарьсан суулгацууд 2013 оноос жимсээ өгч эхэлсэн бөгөөд энэ онд өмнөх жилүүдээс арвин ургац хураан авлаа. Нийт 40 кг чацаргана хураан авч, ажилчдынхаа дархлааг дэмжихэд зарцуулах боломж бүрдлээ.
Баянхонгор аймгийн Зоонозын өвчин судлалын төв
Нийтлэсэн огноо: 2017.09.20