ЗӨСҮТ-ийн захирлын 2017 оны 09-р сарын 08-ны өдрийн 1/419 тоот албан даалгаврын дагуу Завхан аймгийн ЗӨСТ “Тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх” төлөвлөгөө боловсруулан ажиллалаа. Тус төлөвлөгөөний дагуу 2017 оны 09-р сарын 12-19-ны өдрүүдэд “Тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх” сэдвээр Завхан аймаг дахь Политехник коллежийн 78 оюутан, Эдийн засгийн сургуулийн 98 оюутан нийт 176 оюутанд сургалт хийлээ. Сургалтын үеэр санамж зурагт хуудас тарааж, мэдээллийн самбарт байршуулав.
Завхан аймгийн Зоонозын өвчин судлалын төв
Нийтлэсэн огноо: 2017.09.21