Хөвсгөл аймгийн ЗӨСТ “Галзуу өвчинтэй тэмцэх дэлхийн өдөр”-ийн хүрээнд удирдамж боловсруулж, төлөвлөгөө гаргаж батлуулж, сум, өрхийн ЭМТ-үүдэд зөвлөмж хүргүүллээ. Тус төлөвлөгөөний дагуу орон нутгийн ард иргэдэд галзуу өвчнөөс сэргийлэх ажлуудыг зохион байгуулан ажиллаж байна. Мөн Мөрөн сумын багийн Засаг даргын тамгын газрын нийт ажилчдад мэргэжил арга зүйн зөвөлгөө өгч, гарын авлагаар хангалаа. Мөрөн сумын ЗДТГ-тай хамтран нохой мууртай айл өрхийн судалгаа гаргах, золбин нохойн тооллого хийх зэрэг ажлуудыг эхлүүлээд байна. Аймгийн “Хөвсгөл” ТВ, “Мөрөн” ТВ, “Далай-ээж” ТВ-үүдэд биологич В.Баярдалай, Д.Эрдэнэчимэг нар галзуу өвчнөөс хэрхэн сэргийлэх талаар ярилцлага, мэдээлэл өглөө. Мөн галзуу өвчнөөс сэргийлэх 1000 ширхэг зөвлөмжийг хэвлүүлж сургалт, сурталчилгаанд ашиглаж байна. Цаашид төлөвлөгөөний дагуу сургалт, сурталчилгааг ард иргэд болон ЕБС-ын сурагчдын дунд сургалт зохион байгуулж, Мөрөн сум, ҮХААГ, ЭМГ, өрх, сумдын ЭМТ-үүд зэрэг байгууллагуудтай хамтран ажиллахаар боллоо.
Хөвсгөл аймгийн Зоонозын өвчин судлалын төв
Нийтлэсэн огноо: 2017.09.22