Хөвсгөл аймгийн Засаг даргын 2017 оны 08-р сарын 24-ний өдрийн “Тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх тухай” А/547 дугаар захирамжийн дагуу 2017 оны 09-р сарын 02-ны өдрөөс эхлэн Хилэнтийн гүүр болон Мөрөн–Улаанбаатар хот хоорондын авто замд хамтарсан хяналт шалгалт хийгдлээ. Тус 7 удаагийн хяналт шалгалтаар нийт 32 тарвага хурааж, ЭМС-ын 2017 оны 161 тоот тушаал “Зоонозын халдвар хамгаалал, биоаюулгүй ажиллагааны дэглэмийн заавар”-ын дагуу устгалын ажлыг хамтран зохион байгуулан ажиллалаа.
Хөвсгөл аймгийн Зоонозын өвчин судлалын төв
Нийтлэсэн огноо: 2017.09.22