Цаг үеийн
Аюулгүй амьдрах ухааны сургалтын хөтөлбөртэй танилцах уулзалт боллоо
2254

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Онцгой байдлын ерөнхий газартай хамтран боловсруулсан цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад болзошгүй аюулаас өөрийгөө болон бусдыг хамгаалах, эрсдэлгүй аж төрөх чадвар эзэмшүүлэх зорилго бүхий “Аюулгүй амьдрах ухаан сургалтын хөтөлбөр”-ийг танилцуулах уулзалтад ЗӨСҮТ-өөс 3 мэргэжилтэн оролцлоо. Сургалтын хөтөлбөртэй танилцаж, цаашид сайжруулахад санал өгөх, холбогдох чиглэлээр хамтран ажиллахаар боллоо.

Та бүхэн энэ http://www.mecss.gov.mn/data/1707/Ayulgui%20amidrakh%20ukhaanii%20surgaltiin%20khutulbur хаягаар орж, хөтөлбөрийн агуулгатай танилцаж, холбогдох саналаа 2017 оны 10-р сарын 30-ны дотор ЗӨСҮТ-ийн НЭМСЭШАлбанд batjav@nczd.gov.mn имэйл хаяг руу ирүүлнэ үү.

Нийтлэсэн огноо: 2017.10.05

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter