ЗӨСТ
Завхан ЗӨСТ шумуулын байгалийн голомтын тандалт судалгаа хийлээ
913

Завхан аймгийн ЗӨСТ нь шумуулын байгалийн голомтын тандалт судалгааны ажлыг үе шаттайгаар хийхээр төлөвлөн судалгааны ажлыг эхлүүлээд байна. Энэ жилийн төвийн үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу бие гүйцсэн шумуулыг 2017 оны 09-р сард цуглуулж, зүйлийн бүрдэлийг тодорхойлох, тархалт, нягтшлыг үнэлэх зорилготой ажиллалаа.
Шумуулын байгалийн голомтын тандалт судалгааг ЗӨСҮТ-ийн захирлын 2014 оны а/78 тоот тушаалын 1/13 зааврыг мөрдөн Завхан аймгийн Алдархаан сумын Өндөр толгойн 3224700241 секторт хайгуул хэлбэрээр хийж, гүйцэтгэлээ. Шумуулыг дэлгэцээр урхидан барих болон шавж барих тороор цуглуулж, 70%-ийн этилийн спиртэнд хадгалж байна.
Цаг уурын ажиглалт судалгаагаар агаарын температур 140-150, салхины хурд 0.7, хөрсний t0-8, pH -5.5, чийг – wet+ байсан.
Цуглуулсан шумуулын төрөл, зүйлийн бүрэлдэхүүнийг шавж тодорхойлох түлхүүр бичиг, https://www.cdc.gov/nceh/ehs/Docs/Pictorial_Keys/Mosquitoes, www.dtic.mil/dtic/tr/fulltext/u2/a511584, www.wrbu.org/mqID/keysMQZoogeo.html ашиглан тодорхойлж, зургийг авсан.
Судалгааны явцад цуглуулсан шумуул нь Culicidea дэд овгийн Culex төрлийн Culex p.pipiens зүйлийн шумуул байна гэж тодорхойллоо.
Цаашид шумуулын байгалийн голомтын тандалт судалгааг үргэлжлүүлэн хийж, лабораторийн шинжилгээнд хамруулж, халдваржилтыг тогтооно.

Culex pipiens ♂

Culex pipiens ♀

Завхан аймгийн Зоонозын өвчин судлалын төв

Нийтлэсэн огноо: 2017.10.11

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter