ЗӨСТ
Хөвсгөл аймагт “ХӨХСҮХ”-ийг хэрэгжүүлэх талаар хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа
775

2017 оны 10-р сарын 17-ны өдөр Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газарт “Халдварт өвчний хяналт сэргийлэлтийн үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө боловсруулах талаар хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа. Тус хэлэлцүүлэгт ЭМГ-ын мэргэжилтнүүд, Нэгдсэн эмнэлгийн халдварт, сүрьеэгийн тасгийн эмч нар, өрхийн эрүүл мэндийн төвийн нийгмийн ажилтнууд, ЗӨСТ-ийн эмч мэргэжилтнүүд оролцлоо. Хэлэлцүүлэгт аймгийн НЭМТ-ийн дарга Ж.Лхагвасүрэн хөтөлбөрийн талаар танилцуулж, холбогдох зорилт тус бүрээр танилцуулж, санал бодлоо солилцов. Орон нутгийн хэвлэл мэдээллийнхэнд ЗӨСТ-ийн дарга Б.Уртнасан хэлэлцүүлгийн талаар мэдээлэл өглөө.

Хөвсгөл аймгийн Зоонозын өвчин судлалын төв

Нийтлэсэн огноо: 2017.10.19

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter