ЗӨСТ
Хөвсгөл аймгийн ЗӨСТ нээлттэй хэлэлцүүлэгт оролцлоо
717

Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдөрт зориулсан арга хэмжээний хүрээнд 2017 оны 10-р сарын 13-ны өдөр Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын сургалтын танхимд “Гамшигт нэрвэгдэгсдийн тоог 2030 он гэхэд бодитоор бууруулах” сэдэвт хэлэлцүүлгийг Хөвсгөл аймгийн Цагдаагийн газар, Эрүүл мэндийн газар, Зоонозын өвчин судлалын төв, Хүнс, хөдөө аж ахуйн газар, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Авто тээврийн төв, Аймгийн Улаан загалмайн хороо, Дэлхийн зөн МОУБ-ын холбогдох албан тушаалтнууд, орон нутгийн хэвлэл мэдээллийнхэнтэй хамтран зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт ЗӨСТ-ийн халдвар судлагч эмч Д.Эрдэнэчимэг сүүлийн жилүүдэд гарч байгаа зоонозын хүний өвчлөл, түүнээс урьдчилан сэргийлэх талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, цаашид авах арга хэмжээний талаар мэдээлэл хийж, хэлэлцүүлэг хийлээ.

Хөвсгөл аймгийн Зоонозын өвчин судлалын төв

Нийтлэсэн огноо: 2017.10.19

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter