Монгол Улсын Засгийн газрын 2007 оны 190 дүгээр тогтоолын дагуу жил бүрийн 10-р сарын 20-ны өдрийг “Нээлттэй хаалганы өдөр” болгон зохион байгуулдаг. Энэ оны 10-р сарын 20-ны өдөр Увс аймгийн ЗӨСТ байгууллагын үйл ажиллагааг сурталчлах, зоонозын халдварт өвчний талаар мэдээлэл хийх зорилгоор “Нээлттэй хаалганы өдөрлөг” зохион байгууллаа. Тус өдөрлөгийн хүрээнд тарваган тахал, боом, галзуу, шувууны томуу, бруцеллёз, хачигт халдвар, зика вирус зэрэг мал, амьтнаас хүнд халдварладаг зоонозын халдварт өвчнүүдээр 120 гаруй иргэдэд мэдээлэл хийж, халдварт өвчнөөс өөрийгөө болон гэр бүлийн хүмүүсээ хэрхэн хамгаалах талаар зөвлөмж, зөвлөгөө өгч, давхардсан тоогоор 350 гаруй ширхэг санамж хуудас тараан ажиллалаа.
Увс аймгийн Зоонозын өвчин судлалын төв
Нийтлэсэн огноо: 2017.10.24