Өмнөговь аймгийн ЗӨСТ-ийн календарчилсан төлөвлөгөөний дагуу Өмнөговь аймгийн Булган суманд ажиллалаа. “Зоонозын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлье” сэдэвт сургагч багш бэлтгэх сургалтыг Булган сумын онцгой комиссийн нийт 26 гишүүдэд хийлээ.
Сургалтаар зоонозын халдварт өвчин, Өмнөговь аймаг дахь зоонозын халдварт өвчний байгалийн голомт, галзуу өвчний эрт сэрэмжлүүлэх хариу арга хэмжээ, хачгаар дамжих халдварын шинжилгээний дүн, хачгаар дамжих халдварт өвчин, шумуулаар дамжих халдварт өвчнүүд, малын халдварт өвчнүүд, тарваган тахал өвчин, тарваган тахлын өмсгөл өмсөх, тайлах дараалал зэрэг сэдвээр 1 өдрийн онол, дадлага хослосон сургалт хийлээ.
Сургалтын хичээлийг ЗӨСТ-ийн дарга Д. Алтанчимэг, биологич Ш. Оюунтуяа, нян судлаач Д. Адъяасүрэн нар заалаа. Мөн сургалтанд оролцогчдод зоонозын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх санамж, гарын авлага тараалаа. Эдгээр бэлтгэгдсэн багш нар сум, орон нутгийн малчид, хөдөлмөрчдөд өөрийн олж, авсан мэдлэгээ тараан хамтарч ажиллах болно.
Мөн Өмнөговь аймгийн Булган сумын онцгой комисс болон эрүүл мэндийн төвийн бэлэн байдлыг шалган зааварчиллаа.
Өмнөговь аймгийн Зоонозын өвчин судлалын төв
Нийтлэсэн огноо: 2017.10.30