Цаг үеийн
МУ-ын ЗГ-ын  2017 оны 10-р сарын 30-ны өдрийн 01, ЭМС-ын 2017 оны 10-р сарын 24-ний өдрийн 04 дүгээр албан даалгавруудыг хүлээн авч хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар хэлэлцлээ
1739

Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн 2017 оны 11-р сарын 09-ний бүх ажилчдын хурлаар “Сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах” тухай Монгол улсын засгийн газрын 2017 оны 10-р сарын 30-ны өдрийн 01 дүгээр албан даалгавар, “Томуу, томуу төст өвчнөөс сэргийлэх, хянах ажлыг эрчимжүүлэх” тухай Эрүүл мэндийн сайдын 2017 оны 10-р сарын 24-ний өдрийн 04 дүгээр албан даалгавар, “Эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд ёс зүйн зөрчил гаргахаас урьдчилан сэргийлэх” тухай Эрүүл мэндийн яамны дэргэдэх эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хяналтын хорооны зөвлөмжийн талаар мэдээлэл хийлээ.
Энэхүү албан даалгавар болон зөвлөмжийг үйл ажиллагаандаа чанд баримтлан ажиллахыг нийт эмч, мэргэжилнүүдэд үүрэг болгон аймаг, нийслэлийн Зоонозын өвчин судлалын төвүүдийн дарга нарт тус албан даалгаврыг байгууллагын хэмжээнд хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, тайланг улирал тутам ирүүлэх албан тоот бичгийг хүргүүллээ.

Нийтлэсэн огноо: 2017.11.10

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter