Цаг үеийн
“Зоонозын өвчний голомтын арга хэмжээ, дархлаажуулалт” сэдэвт сургалт боллоо
1283

Зоонозын өвчин судлалын үндэсний төв, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн захирлын 2017 оны 11-р сарын 20-ны өдрийн хамтарсан удирдамжийн дагуу “Зоонозын өвчний голомтын арга хэмжээ, дархлаажуулалт” сэдэвт сургалт ГССҮТ-ийн сургалтын танхимд 2017 оны 11-р сарын 24-ний өдөр амжилттай зохион байгуулагдлаа.
Тус сургалтын хүрээнд ЗӨСҮТ-ийн эмч нар Монгол улсын хэмжээнд зонхилон тохиолддог зоонозын өвчний эмнэлзүй, оношилгоо, урьдчилан сэргийлэх арга хэмжээ болон зоонозын халдварын сэжигтэй тохиолдлын үед эмч, эмнэлгийн байгууллагын зүгээс авах анхны арга хэмжээ, халдвар хамгааллын дэглэмийн талаар хичээл заав.
Мөн ГССҮТ-ийн эмч, сувилагч нарт халдвараас сэргийлэх аюулгүй ажиллагааны практик дадлагыг хийж үзүүлсэн юм.
Сургалтыг ЗӨСҮТ-ийн НЭМСЭША-ны дарга Д.Алтантогтох, ГССҮТ-ийн ЭТҮХ дэд захирал О.Хишигсүрэн, ЗӨСҮТ-ийн тархвар судлагч эмч Д.Отгонбаяр, Ц.Отгонцэцэг, Л.Роломжав, Х.Ариунболд, эмнэлзүйч эмч Г.Ганзориг нар зохион байгууллаа.

Нийтлэсэн огноо: 2017.11.24

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter