Цаг үеийн
“Зоонозын шалтгаант үйл явдал, нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үеийн хариу арга хэмжээний заавар”-ын төслийг танилцууллаа
836

Монгол Улсын Шадар сайдын 2017 оны 11-р сарын 02-ны өдрийн 08 дугаар тогтоол батлагдсантай уялдуулан “Зоонозын шалтгаант үйл явдал, нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үеийн хариу арга хэмжээний заавар”-ын төслийг боловсруулан танилцууллаа.
Зоонозын шалтгаант үйл явдал, нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үед салбар дунд болон салбар хоорондын мэдээ, мэдээлэл солилцох, эрсдэлийн үнэлгээ хийх, хариу арга хэмжээ авах, эрсдэлийн мэдээлэл харилцаа, лабораторийн хамтын ажиллагааг энэхүү заавраар зохицуулах юм.

Танилцуулгад ЭМЯ, ХХААХҮЯ, ЗӨСҮТ, ХӨСҮТ, ДЭМБ, МЭХ зэрэг салбар хоорондын болон салбар дундын мэргэжлийн байгууллагуудын удирдлага, эмч, мэргэжилтэн оролцон энэхүү зааврын төслийг хэлэлцүүлэн, санал солилцлоо.

Ороцогчдын саналыг тусгасан уг заавар ЗӨСҮТ-ийн захирлын тушаалаар батлагдан, аймаг, нийслэлийн ЭМГ, ЗӨСТ, сум, өрхийн эрүүл мэндийн төвүүдийн хүрээнд хэрэгжих юм.

 

Нийтлэсэн огноо: 2017.11.28

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter