Онцлох
Шинжлэх ухааны ажилтны өдөрт зориулсан баярын өдөрлөг боллоо
1497

“Шинжлэх ухааны ажилтны өдөр”-ийн сарын аяны хүрээнд Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн Нийгмийн эрүүл мэнд, сургалт, эрдэм шинжилгээний албанаас “Шинжлэх ухааны ажилтны өдөр” баярын өдөрлөгийг 2017 оны 12-р сарын 01-ний өдөр төвийн хурлын танхимд амжилттай зохион байгууллаа. Тус арга хэмжээнд төвийн захирал, АУ-ны доктор Н.Цогбадрах, Эрдэмтэн нарийн бичгийн дарга, БУ-ны доктор Д.Цэрэнноров болон тус төвөөс төрөн гарсан эрдэмтэд болох АУ-ны доктор З.Адьяасүрэн, Ж.Мягмар, А.Эрдэнэбат, зоонозын өвчин судлалын салбараас төрөн гарсан ууган эрдэмтэн АУ-ны доктор Д.Батсүх агсны гэр бүлийнхэн, залуу судлаачид, эмч, мэргэжилтнүүд оролцлоо.
ЗӨСҮТ-ийн захирал АУ-ны доктор Н.Цогбадрах тус өдөрлөгийн нээлтийг хийж, хүрэлцэн ирсэн эрдэмтэд, залуу судлаачдад шинжлэх ухааны ажилтны өдрийн баярын мэндийг дэвшүүлэв. Мөн НЭМСЭША-ны дарга Д.Алтантогтох ЗӨСҮТ-ийн эрдэм шинжилгээ, судалгааны ажлын товч танилцуулга, 2017 оны эрдэм шинжилгээ, судалгааны ажлын гол амжилтуудыг танилцуулан, эрдэм шинжилгээ, судалгааны цаашдын чиглэлийг танилцуулав.
Энэхүү арга хэмжээний нэг онцлог нь АУ-ны доктор Д.Батсүх агсны дурсгалыг хүндэтгэх үйл ажиллагаа байлаа. Энэ үеэр доктор Д.Батсүх агсны гэр бүлийн хүмүүсээс гадна түүний шавь АУ-ны доктор З.Адъяасүрэн, хамт ажиллаж байсан БУ-ны доктор Д.Цэрэнноров, АУ-ны доктор Ж.Мягмар, Ш.Агиймаа нар дурсамж, сэтгэгдлээ хуваалцаж, Д.Батсүх агсны хийж бүтээсэн үйлс, амжилт бүтээлийг нь эргэн дурслаа. Жил бүр “Доктор Батсүх сан”-аас Зоонозын өвчин судлалын байгууллагуудаас судалгаа, шинжилгээний ажилд бусдыгаа манлайлсан судлаачийг шалгаруулж, мөнгөн шагналаар урамшуулдаг бөгөөд энэ жилийн “Оны шилдэг” судлаачаар ЗӨСҮТ-ийн биологич Ж.Батцэцэг шалгарч, “Доктор Батсүх сан”-ийн тэргүүн Б.Энхзул шагналыг гардуулав.
Төвийн захирал АУ-ны доктор Н.Цогбадрах болон бусад эрдэмтэн докторууд залуу судлаачид, мэргэжилтнүүдэд судалгаа, шинжилгээний ажлын талаар үнэтэй санал, зөвлөгөө өгсөн нь бидний цаашдын ажилд томоохон хувь нэмэр боллоо.
Мөн захирал Н.Цогбадрах тус төвд олон жил идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажиллаж, шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэх үйлст оруулсан хувь нэмрийг үнэлж эрдэмтэддээ дурсгалын зүйлс хадгалууллаа.
ЗӨСҮТ-өөс 2017 онд шинжлэх ухааны ажилтны өдрийг угтан зохион байгуулсан ажлууд өмнөх жилүүдтэй харьцуулахад шинэлэг ажлуудаар дүүрэн эмч, мэргэжилтэн, судлаач, ажилчдад үр өгөөжөө өгсөн аян болж өнгөрлөө.

Нийтлэсэн огноо: 2017.12.01

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter