ЗӨСТ
Бэтэг өвчний судалгаа Өмнөговь аймагт хийгдэж байна
774

АШУҮИС, ХААИС “Бэтэг өвчний байгаль дахь гинжин хэлхээг сааруулах нь” сэдэвт төслийг хамтран хэрэгжүүлж байна. Тус хүрээнд АШУҮИС-ийн багш н.Мөнхбаатар, Д.Тэмүүлэн нар Өмнөговь аймгийн Баяндалай, Сэврэй, Ноён, Хүрмэн, Номгон, Баян-Овоо, Ханбогд сумдад 2017 оны 12-р сарын 04-14-ний өдрүүдэд ажиллалаа. Аймгийн нийгмийн бодлогын хэлтсийн дарга, ЭМГ-ын дарга, сумдын тамгийн газрын дарга нартай уулзалт зохион байгуулан хамтран ажиллалаа.
Мөн “Бэтэг өвчнөөс урьдчилан сэргийлье” сэдвээр сумдын иргэдэд сургалт зохион байгуулж, 5-аас дээш жил нохой тэжээсэн иргэдэд туулга тараан, зааварчилгаа өглөө. Тус сургалтад нийт 285 хүн хамрагдсан бөгөөд сургалтад хамрагдсан нийт иргэдийг хэвлийн хөндийн эхо оношилгоонд үнэ төлбөргүй хамрууллаа.

Өмнөговь аймгийн Зоонозын өвчин судлалын төв

Нийтлэсэн огноо: 2017.12.20

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter