ЗӨСТ
ЭМГ-ын удирдлагуудад ажлаа дүгнүүллээ
697

Хөвсгөл аймгийн ЗӨСТ-ийн 2017 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилт, төвийн даргын үр дүнгийн гэрээний биелэлтийг дүгнэх зорилгоор Хөвсгөл аймгийн ЭМГ-аас ажлын хэсэг 2017 оны 12-р сарын 18-нд ирж ажиллалаа. Тус ажлын хэсэгт аймгийн ЭМГ-ын дарга М.Үүрийнбаяр, НЭМХ-ийн дарга Ж.Лхагвасүрэн, санхүү удирдлагын хэлтсийн дарга М.Батчимэг, Хяналт шинжилгээ үнэлгээ хариуцсан мэргэжилтэн Г.Долгормаа, ЭТҮЧХ мэргэжилтэн М.Мөнх-Аюуш нар ажиллав. ЗӨСТ-ийн дарга Б.Уртнасан байгууллагын зүгээс 2017 онд хийж гүйцэтгсэн ажлын талаар илтгэл бэлтгэн тайлагнаж, цаашид тулгамдаж буй асуудлууд, түүнийг хэрхэн шийдвэрлэх талаар ЭМГ-ын удирдлагуудад танилцууллаа.
ЭМГ-аас Хөвсгөл аймгийн ЗӨСТ-ийн үйл ажиллагааны гүйцэтгэлийг 97.4%-тай дүгнэж, цаашид анхаарах асуудлуудад зөвөлгөө өгч мэргэжил арга зүйн туслалцаа үзүүллээ.

Хөвсгөл аймгийн Зоонозын өвчин судлалын төв

Нийтлэсэн огноо: 2017.12.20

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter