Онцлох
ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч айлчиллаа
2824

Зоонозын Өвчин Судлалын Үндэсний Төвд ДЭМБ-ын Суурин төлөөлөгч Доктор Сергей Диордица, ДЭМБ-ын АНДБЭБТ-ийн зөвлөх Жейсика нар зочилж, уулзалт хэлэлцүүлэг зохион байгууллаа. Уулзалтын үеэр “Нэг эрүүл мэнд” үзэл баримтлалын хүрээнд зоонозын өвчний салбар хоорондын хамтын ажиллагааны үр дүн, цаашдын чиглэл, ололт амжилт, тулгамдаж буй асуудлуудын талаар танилцаж, санал бодлоо солилцлоо.
Уулзалт ярилцлагын төгсгөлд Доктор Сергей Диордица зоонозын өвчнөөс урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээг авах, оношлох эрхэм үйлсийг удирдан зохион байгуулж буй тус төвийн хамт олонд ажлын амжилт хүсэн, цаашдын хамтын ажиллагааг дэмжин ажиллахаа илэрхийллээ.

Нийтлэсэн огноо: 2018.01.09

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter