Зарлал
Эрдэм шинжилгээ-практикийн олон улсын хурлын мэдээлэл
2135

ОХУ-ын Эрхүү хот дахь “Өрхийн эрүүл мэндийн ба хүний нөхөн үржихүйн асуудлын эрдэм шинжилгээний төв”-өөс санаачлан ОХУ, Монгол улсын мэргэжлийн байгууллагуудын эрдэм шинжилгээ судалгааны хамтын ажиллагааны 20 жилийн ойд зориулсан “Улс орнууд- байгалийн голомтот халдварт өвчний тулгамдсан асуудлууд” сэдэвт эрдэм шинжилгээ-практикийн олон улсын хурлыг ОХУ-ын Эрхүү хотод 2018 оны 09-р сарын 06-08-нд зохион байгуулах юм. Хурлыг ОХУ, Монгол улсын дараах байгууллагууд хамтран зохион байгуулахаар зохион байгуулах хороо, редакцийн зөвлөл байгуулагдсан байна.

Хурлын зохион байгуулагчид:
• ОХУ-ын Шинжлэх ухааны байгууллагуудын холбооны агентлаг (ШУБХА)
• ОХУ-ын шинжлэх ухааны академи
• Өрхийн эрүүл мэндийн ба хүний нөхөн үржихүйн асуудлын эрдэм шинжилгээний төв (ӨЭМХНҮАЭШТ)
• Монгол улсын ЭМЯ-ны харъяа Зоонозын өвчин судлалын үндэсний төв (ЗӨСҮТ)
• Монгол улсын ЭМЯ-ны харъяа Халдварт өвчин судлалын үндэсний төв

Хурлаар хэлэлцэх асуудлын үндсэн чиглэл:
1. Байгалийн голомтот халдваруудын орчин үеийн асуудлууд
2. Байгалийн голомтот халдваруудын судалгааны экологийн болон микробиологийн асуудлууд
3. Байгалийн голомтот халдваруудын вирусын болон молекул биологийн судалгаа
4. Байгалийн голомтот халдварт өвчний тархвар судлал, дархлаа судлал, оношилгоо, урьдчилан сэргийлэлт, эмчилгээ
5. Байгалийн голомтот халдваруудад үзүүлэх хүний үйл ажиллагааны нөлөөлөл ба дэлхийн цаг уурын өөрчлөлтийн үр дагавар
6. Байгалийн голомтот халдварын судалгааны орчин үеийн арга, технологи

Хэвлүүлэх материалд тавигдах шаардлага:
Хурлын материалууд нь “ActaBiomedicaScientifica” Оросын шинжлэх ухааны нэршилийн индекстэй хэвлэгдэн гарна.

Илтгэлийг дараах байдлаар оруулна:
1. Орос хэл дээр (англи хэлээр хураангуйг оруулна)
2. Англи хэл дээр (хураангуйн орос хэл дээрх орчуулга орно)

Хурлын материалд тавигдах шаардлагыг “ActaBiomedicaScientifica” сэтгүүлийн вэбсайтаас үзэж болно http://actabiomedica.ru/en.
Өгүүллийн хэмжээ нь 8-9 хуудсанд багтсан байна.
Зохион байгуулах хороо нь ирүүлсэн өгүүллийг сонгох эрхтэй.

Оролцох хэлбэр :
Аман илтгэл/эсвэл ханын электрон танилцуулга, сонсогч, илтгэл хэвлүүлэх, ивээн тэтгэгч

Зохион байгуулалтын хураамж:
Бүртгэлийн хураамж – 1500 рубль
Оюутнууд ба аспирантуудад – 700 рубль
Хураамжийг 2018 оны 08-р сарын 01-ний дотор шилжүүлнэ.

Эмч, мэргэжилтнүүд та бүхнийг дээрх чиглэл, шаардлагын дагуу боловсруулсан илтгэл болон хуралд оролцох хүсэлтээ 2018 оны 04–р сарын 15-ны дотор ЗӨСҮТ-ийн эрдэмтэн нарийн бичгийн дарга Д.Цэрэнноровт dnorov09@gmail.com хаягаар ирүүлж хуралд идэвхтэй оролцохыг урьж байна.

ЗӨСҮТ-ийн эрдмийн зөвлөл

Нийтлэсэн огноо: 2018.01.05

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter