Зарлал
Сэтгүүлд материал хүлээн авах тухай зар
2883

“Халдварт өвчин судлалын Монголын сэтгүүл”-ийн 2018 оны 3(80) дугаарыг ЗӨСҮТ-өөс зоонозын өвчний чиглэлээр эрхлэн гаргах тул эмч, мэргэжилтэн, эрдэмтэн, судлаачид, магистр, докторын сургалтад суралцагчдын дараах чиглэлүүдийн дагуу “Халдварт өвчин судлалын Монголын сэтгүүлд нийтлүүлэхээр ирүүлж буй материалд тавигдах шаардлага”-д нийцүүлэн боловсруулсан материалыг 2018 оны 04-р сарын 25-ны өдрийг хүртэл tserennorov_d@nczd.gov.mn хаягаар хүлээн авна.

Чиглэлүүд:
• Судалгаа, шинжилгээ
• Тойм, лекц, зөвлөгөө
• Эпоним нэр томъёо
• Товч мэдээ, ажиглалт
• Албаны бичиг баримт

Зоонозын өвчний чиглэлээр ажиллаж буй болон судалгаа хийж буй эмч, мэргэжилтэн, эрдэмтэн, судлаачид та бүхнийг өргөнөөр оролцохыг уриалж байна.

Хавсаргасан “Халдварт өвчин судлалын Монголын сэтгүүлд нийтлүүлэхээр ирүүлж буй материалд тавигдах шаардлага”-ыг сайтар судлан өгүүлэл бусад материалаа шаардлагын дагуу ирүүлэхийг анхаарна уу.

Хавсралтыг энд дарж авна уу.

Холбогдох лавлагааг ЗӨСҮТ-ийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, сэтгүүлийн редакцийн зөвлөлийн гишүүн, биологийн ухааны доктор Д.Цэрэнноровтой 88115664 утсаар холбогдож авна уу.

ЗӨСҮТ-ийн эрдмийн зөвлөл

Нийтлэсэн огноо: 2018.01.17

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter