Зоонозын өвчин
Мал, амьтны галзуу өвчний 2017 оны жилийн эцсийн мэдээ
3284

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг УМЭҮГ-ын мэдээгээр 2017 онд Монгол улсын хэмжээнд 247 мал, амьтан галзуу өвчнөөр өвчилсөн нь өмнөх жилийн үзүүлэлтээс 6.88%-иар өссөн дүнтэй байна. Мөн сүүлийн 5 жилийн дундаж (431.2)-тай харьцуулбал 1.74 дахин цөөн мал, амьтан өвчилжээ.
Тархалтын хувьд 2016 онд 14 аймгийн 72 сум, Улаанбаатар хотын 2 дүүрэгт өвчлөл бүртгэгдэж байсан бол 2017 онд 15 аймгийн 63 сум, Улаанбаатар хотын 3 дүүрэгт өвчлөл бүртгэгдэж, тархалт буурсан үзүүлэлттэй байна (Хүснэгт 1.).

Зураг 1. Мал, амьтны өвчлөл бүртгэгдсэн сумууд. 2017 он (Гаралтаар)

Өвчлөлийн улиралчлал өмнөх жилүүдэд 1, 2-р сараас эхлэн аажим өсч, 3-р сард оргил үедээ хүрээд, цааш аажим буурдаг байсан бол 2017 онд 6-р сард хамгийн олон (92) мал, амьтан өвчилсөн нь Архангай аймгийн Хотонт суманд галзуурсан чоно айлуудын мал (нийт 78 мал урсан)-руу орсонтой холбоотой байна.


График1. Мал, амьтны галзуугийн өвчлөл 2017 он. (Сараар)

2017 оны байдлаар таван хошуу мал, нохой, муур, үнэг, чоно, хярс, буга галзуугаар өвчилсөнөөс үхэр 34.41% (85), тэмээ 2.83% (7), адуу 13.36% (33), бог 34.41% (85), нохой 6.07% (15), чоно 1.21% (3), үнэг 6.47% (16), хярс 0.8% (2), буга 0.4% (1) тус тус өвчилсөн байна.

Хүснэгт 1. Мал, амьтны өвчлөлийн байдал (2017 он ЗГХА-МЭҮГ-ын мэдээгээр)

*- тохиолдол бүртгэгдсэн цэгт газар

Нийтлэсэн огноо: 2018.01.15

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter