ЗӨСТ
Өмнөговь аймгийн ЗӨСТ хэвлэлийн бага хуралд оролцлоо
2532

Өмнөговь аймгийн Манлай суманд малын гоц халдварт өвчин гарсантай холбоотойгоор аймгийн Онцгой комисс хэвлэлийн хурал хийлээ. Тус хуралд ЗӨСТ, МХГ, ЭМГ, МЭ, ОБГ зэрэг байгууллагууд оролцлоо.
Шүлхий өвчин Манлай сумын Өехий, 1-р багийн Чойжин, Баганууц, Дугуйнбууц, Жамбалын Улаа, Нүхэн, Шархад, Хөх-овоо гэсэн газруудад буюу сумын төвөөс зүүн хойд хэсэгт 56-76 км зайнд нутагладаг малчдын хонь, ямаанаас илэрчээ. Нийт 102 өрхийн 967 толгой мал өвчилсөн байна. Үүнээс 628 толгой малыг тусгаарлаж, 339 толгой малыг зориудын аргаар устгаж, 81 өрхийн 30426 толгой малыг урьдчилан сэргийлэх вакцинд хамруулаад байна. Мөн цагаан зээрийн 1082 ширхэг сэг зэмийг устгалд оруулжээ.
Шүлхий өвчин гарсантай холбогдуулан аймгийн засаг даргын 2 дугаар сарын 12–ны өдрийн А/20 дугаар захирамжаар хорио цээрийг тогтоогоод байна. Голомтын бүсэд нийт хяналтын 12 цэг, 39 хүн, 21 техник хэрэгсэлтэй үүрэг гүйцэтгэн ажиллаж байна.

Манай улсын хувьд нийт 9 аймгийн 13 суманд гоц халдварт шүлхий өвчин илэрсэн байна.

Өмнөговь аймгийн Зоонозын өвчин судлалын төв

Нийтлэсэн огноо: 2018.02.27

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter