Онцлох
Зоонозын өвчин судлалын байгууллагуудын удирдах ажилтны зөвлөгөөн болж байна
1996

“Ёс зүй, хариуцлага, тусламж, үйлчилгээний чанарыг дээшлүүлэх нь – 2018″ Зоонозын өвчин судлалын байгууллагуудын удирдах ажилтны зөвлөгөөн болж байна. Уг зөвлөгөөн энэ сарын 01, 02-ны өдрүүдэд болж байгаа бөгөөд ЭМЯ, ДЭМБ, ЗӨСҮТ, ХӨСҮТ, ОБЕГ, МХЕГ, Нийслэлийн эрүүл мэндийн газар, аймаг, нийслэлийн Зоонозын өвчин судлалын төвүүд зэрэг мэргэжлийн байгууллагуудын удирдлагууд болон мэргэжилтнүүд оролцож байна.
Зөвлөгөөнөөр Зоонозын өвчин судлалын байгууллагуудын 2017 онд хийж гүйцэтгэсэн ажил, ололт амжилт, тулгамдаж буй асуудлууд, алдаа оноо, хамтын ажиллагааг хэлэлцүүлэн, цаашдын хэрэгжүүлэх зөвлөмжийг гаргах юм. Зөвлөмжид мэргэжлийн үйл ажиллагаанас гадна ёс зүй, хариуцлага, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанарын хүртээмжийг дээшлүүлэх асуудлуудыг голлон оруулах юм.

ЭМЯ-ны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Р.Оюунханд нээж хэлсэн үгэндээ “Эрүүл мэндийн даатгалыг иргэн бүрт” уриатайгаар эрүүл мэндийн удирдах ажилтны улсын зөвлөгөөнийг саяхан 02 дугаар сарын эхээр хийж, салбарын хэмжээнд баримтлах бодлого, үйл ажиллагааны чиглэлээ тодорхойлон, цаашид хэрэгжүүлэх зөвлөмж гаргасны дараахан “Ёс зүй, хариуцлага, тусламж үйлчилгээний чанарыг дээшлүүлэх нь” сэдэвт зөвлөгөөнийг зохион байгуулж байгаа нь цаг үеэ олсон, чухал арга хэмжээ гэж үзэж байна. Нутагшмал зоонозын өвчнүүдийн үүсгэгчийг байгаль, мал, амьтан, дамжуулагчдын дунд болон хүнээс хүнд хэрхэн орчиж буйг байгаль дэлхий, уур амьсгалын өөрчлөлт, шилжилт хөдөлгөөн, улс орны нийгэм эдийн засгийн байдал, хүн амын амьдралын нөхцөл, онцлог, хүнсний хэрэглээ зэрэг асуудлуудтай холбон салбар хооронд болон олон улсын байгууллагатай хамтран судалж, зүй тогтлыг илрүүлэх, төлөв байдал, хандлагыг тогтооход онцгой анхаарах хэрэгтэй байна хэмээн цохон тэмдэглэлээ.

Зөвлөгөөний үеэр Монгол улсын их хурлын гишүүн, ЗГ гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл “Говь-Алтай” аймгийн ЗӨСТ-д авто машин олгохоор болсон нь салбарын хамт олны урмыг сэргээж, амжилтад уриалсан сайхан шийдвэр байлаа.

Зөвлөгөөнд оролцогчид Зоонозын өвчний өнөөгийн байдал-цаашдын чиглэл, салбар хоорондын хамтын ажиллагаа, үр дүн, хамтрагч байгууллагуудын оролцоог хангах, зарим зоонозын өвчний төлөв байдал, зоонозын гаралтай өвчлөлөөс хүн амыг эрт сэрэмжлүүлэх, оношлох, судлах зэрэг үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудлууд, эмч, мэргэжилтнүүдийг сургах, чадвахжуулах зэрэг асуудлууд хөндөн хэлэлцүүлж байна. Эхний өдөр бодлогын чиглэлтэй болон зорилтот илтгэлүүдийг хэлэлцүүлж байгаа бол 2 дахь өдөр мэргэжлийн чиглэлийн илтгэлүүд хэлэлцүүлэгдэнэ.
Зөвлөгөөн 03 сарын 02-ны өдөр ЗӨСҮТ-д үргэлжилнэ.

Нийтлэсэн огноо: 2018.03.01

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter