Онцлох
Зоонозын өвчин судлалын байгууллагуудын удирдах ажилтны зөвлөгөөн өндөрлөлөө
1374

Зоонозын өвчин судлалын байгууллагуудын удирдах ажилтны зөвлөгөөн 2018 оны 03-р сарын 01-02-ны өдрүүдэд “Ёс зүй, хариуцлага, тусламж, үйлчилгээний чанарыг дээшлүүлэх нь” сэдвийн дор зоонозын өвчний өнөөгийн байдал, цаашдын чиглэл, салбар хоорондын хамтын ажиллагаа, үр дүн, хамтрагч байгууллагуудын оролцоог хангах, зарим зоонозын өвчний төлөв байдал, зоонозын гаралтай өвчлөлөөс хүн амыг эрт сэрэмжлүүлэх, оношлох, судлах зэрэг үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудлууд, эмч, мэргэжилтнүүдийг сургах, чадавхжуулах зэрэг асуудлууд хөндөн хэлэлцүүллээ.
Салбарынхаа төлөөлөл болсон мэргэжилтнүүдийг хамруулан системийн хэмжээнд өмнөх оны ололт амжилт, алдаа оноо, дэвшилттэй зүйлс болоод зоонозын өвчлөл тус бүрээр мэргэжлийн багуудын илтгэлийг хэлэлцүүлж санал бодлоо хуваалцлаа.
Энэ үеэр орон нутгийн мэргэжилтнүүд өөрийн байгууллагуудад тохиолддог бэрхшээлтэй асуултандаа хариулт авч, салбарынхаа гол тулгамдаж буй асуудлуудаа нээлттэй хэлэлцэж, өнгөрсөн онд бусад салбар төвүүдээсээ ажил амжилтаараа манлайлсан шилдэг зоонозын өвчин судлалын төвүүдийг шагнаж урамшууллаа.
2017 оны үр дүнгийн үнэлгээгээр Б.Уртнасан даргатай Хөвсгөл аймгийн ЗӨСТ тэргүүлэн, Өвөрхангай, Завхан аймгуудын ЗӨСТ-үүд удаах байруудад шалгарлалаа.
“Ёс зүй хариуцлага, тусламж үйлчилгээний чанарыг дээшлүүлэх нь-2018″ зөвлөгөөн нь улсын хэмжээнд зоонозын гаралтай өвчлөлөөс хүн амыг эрт сэрэмжлүүлэх, оношлох, судлах зэрэг үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудлууд, эмч, мэргэжилтнүүдийг сургах, чадвахжуулахад бодлого чиглэлээ тодорхойлсон зэрэг олон зүйлээрээ онцлогтой байлаа хэмээн оролцогчид болоод зохион байгуулагчид дүгнэж байна.

Нийтлэсэн огноо: 2018.03.06

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter