Онцлох
Зоонозын өвчин судлалын биологичдын сэдэвчилсэн сургалт амжилттай явагдаж өндөрлөлөө
1438

ЗӨСҮТ-өөс орон нутгийн Зоонозын өвчин судлалын байгууллагуудын биологич нарт зориулсан сургалтыг 2018 оны 03-р сарын 05-аас 09-ний өдрүүдэд “Судалгааны арга зүй, газар зүйн мэдээллийн систем, хэрэглээ”, “Амьтны арьс боловсруулах, чихмэл хийх, зохистой хадгалах” зэрэг сэдвүүдээр амжилттай зохион байгуулж дууслаа. Сургалтыг ЗӨСҮТ-ийн НЭМСЭША-ны дарга Д.Алтантогтох, Байгалийн түүхийн музейн лабораторийн эрхлэгч, музей судлалын ухааны магистр Т.Дашбат нар удирдан зохион байгууллаа. Тус сургалтад ЗӨСҮТ-ийн болон аймаг, нийслэлийн ЗӨСТ-үүдийн нийт 29 биологич хамрагдав. Мөн сургалтын төгсгөлд тус сургалтад хамрагдсан биологичид мэргэжил, арга зүйн талаар өөрсдийн санал бодлоо солилцож, биологичийн төгсөлтийн дараах мэргэшүүлэх болон дээшлүүлэх сургалтуудыг тогтмол зохион байгуулж байхыг хүслээ. Хэрэгцээ шаардлагад нийцсэн, сонирхолтой сайхан хичээл заасан багш нартаа талархал илэрхийлье.

Нийтлэсэн огноо: 2018.03.09

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter