Таны мэдлэгт
Шувууны томуу өвчин
4826

H5N1 вирүст халдвар: Шувууны томуу нь вирүсээр үүсгэгддэг амьсгалын замын халдварт өвчин юм. Агаар дуслын болон шууд хавьтлын замаар хурдан тархдаг. Хүний томуугийн вирүс нь гадаад орчинд, ялангуяа чийгшил багатай агаар бүхий хүйтэн орчинд хэдэн цагаар ч үржих чадвараа хадгална. Тэжээвэр шувууд нь зэрлэг шувуудтай тэжээл, ус бэлчээрээр шууд нийлж байдаг нь нүүдлийн шувуудаас тэжээвэр шувууд, мал, амьтдад улмаар хүнд дамжин халдварлах магадлалтай.
2003 оноос 2017 оны 12-р сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд дэлхийн 16 улсад шувууны томуугийн А(Н5N1) вирүсийн 860 тохиолдол бүртгэгдсэнээс 454 (52.7%) нь нас барсан. Түүний дотор Номхон далайн баруун бүсийн улс (Камбожи, Хятад, Лаос, Вьетнам)-д А(H5N1)-ийн вирүс 2003 оноос хойш 238 тохиолдол бүртгэгдсэнээс 134 (57%) нь нас барсан ба Камбожи улсад нас баралтын түвшин хамгийн өндөр (66%; 37/56) байсан бол 2017 онд хүний өвчлөлийн 4 шинэ тохиолдол Египет, Индонези улсуудад бүртгэгдсэн байна.
H7N9 вирүст халдвар: 2013 оноос 2017 оны 12-р сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд шувууны томуугийн А(H7N9) вирүсийн нийт 1565 тохиолдол БНХАУ-д бүртгэгдсэн байна. Үүнээс зөвхөн 2017 онд хүний өвчлөлийн 756 тохиолдол шинээр бүртгэгдсэн.
2018 онд шувууны томуугийн хүний өвчлөл бүртгэгдээгүй.

Нийтлэсэн огноо:2018.03.14

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter