ЗӨСТ
ЕБС-ийн багш, ажилчид, сурагчдад сургалт зохион байгууллаа
668

Дундговь аймгийн ЗӨСТ 2018 оны 03-р сарын 20-21-ний өдрүүдэд Дундговь аймгийн Сайнцагаан сумын ерөнхий боловсролын “Эрдмийн далай“, “Говийн ирээдүй” цогцолбор сургуулиудад “Галзуу өвчин”, “Хачгаар дамжих халдвараас урьдчилан сэргийлэх нь” сэдвээр сургалт зохион байгууллаа. Тус сургалтад нийт 101 багш, ажилчид, 1184 сурагчид хамрагдлаа. Мөн сургалтад хамрагдсан багш, ажилчид, сурагчдад зоонозын халдвараас урьдчилан сэргийлэх сургалт, сурталчилгааны материал тараав.

Дундговь аймгийн Зоонозын өвчин судлалын төв

Нийтлэсэн огноо: 2018.03.22

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter