ЗӨСТ
Баянхонгор аймгийн эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн боллоо
1322

Баянхонгор аймгийн эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн 2018 оны 03-р сарын 22-ны өдөр зохион байгуулагдлаа. Тус зөвлөгөөний үеэр Баянхонгор аймгийн Зоонозын өвчин судлалын төвөөс Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг, сум дундын эмнэлэг, сум, өрхийн эрүүл мэндийн төвийн дарга, эрхлэгч нарт тарваган тахал, боом, галзуу, хачигт халдвар, аялагчдад өгөх зөвлөмж, бэтэг, ахуйн осол гэмтлээс сэргийлэх, шумуулаар дамжих халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар зөвлөмж өгч, зурагт хуудас тараалаа.
Мөн салбарын шагнал “Эрүүл мэндийн жуух бичиг”-ээр амьтан судлагч П.Нямпүрэв, нян судлалын лаборант С.Наранбуян, жижүүр П.Хүчитбаатар, Э.Цогжаргал нар шагнагдлаа.

Баянхонгор аймгийн Зоонозын өвчин судлалын төв

Нийтлэсэн огноо: 2018.03.26

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter