ЗӨСТ
Хөвсгөл аймгийн ЗӨСТ-ийн ажилтнууд албан хэрэг хөтлөлтийн сургалтад хамрагдлаа
717

Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газрын Хууль эрх зүйн хэлтсээс төрийн архивт хөмрөг үүсгэгч байгууллагуудад “Архив, албан бичиг хэрэг хөтлөлтийн 2 сарын аян” зохион байгуулж байна. Уг аяны хүрээнд Хөвсгөл аймгийн ЗӨСТ-ийн эмч, мэргэжилтнүүдэд архив, албан бичиг хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд мөрдөх хууль, тогтоомжийн талаарх мэдлэгийн түвшинг тогтоож, сургалт зохион байгууллаа. Сургалтын үеэр “АХА” тэмцээнийг зохион байгуулж, эмч, мэргэжилтнүүд идэвхтэй оролцож, 1-р байранд агнан бэлтгэгч Б.Түмэннасан, 2-р байранд биологич В.Баярдалай, 3-р байранд статистикч бага эмч Ш.Амарсайхан нар шалгарч албан хэрэг хөтлөлтийн талаарх мэдлэгээрээ хамт олноо манлайллаа.

Хөвсгөл аймгийн Зоонозын өвчин судлалын төв

Нийтлэсэн огноо: 2018.03.26

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter