Ёс зүйн хороо
Ёс зүй, хариуцлага – хувь хүний хандлагаас эхлэлтэй
5607

Зоонозын Өвчин Судлалын Үндэсний төвийн дэргэдэх “Ёс зүйн салбар хороо”-оос Эрүүл Мэндийн Сайдын 2017 оны “Сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай” 01 тоот албан даалгавар болон Зоонозын өвчин судлалын салбарын хэмжээнд 2018 оныг “Ёс зүй, хариуцлага, тусламж, үйлчилгээний чанарыг дээшлүүлэх нь” удирдах ажилтны зөвлөгөөнөөс гарсан зөвлөмжийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд эмч, эмнэлгийн мэргэжилтэн, ажилтнуудын ёс зүйн хэм хэмжээг мөрдүүлэх, зөрчлөөс ангид байх, хувь хүний эерэг хандлагыг төлөвшүүлэх зорилгоор “Хандлагаа өөрчлөх мэндчилгээний өдөр”-үүдийг хэвшүүлэхээр Даваа гариг-“Инээмсэглэл бэлэглэх өдөр”, Мягмар гариг-“Талархалын өдөр”, Лхагва гариг-“Мэдлэгээ хуваалцах өдөр”, Пүрэв гариг-“Урам хайрлах өдөр”, Баасан гариг-“Уучлалын өдөр” болгон ажиллаж байна.
Байгууллагын телевизийн дэлгэцээр видео бэлтгэн өдөр бүр байнгын давтамжтайгаар явуулж, байгууллагын дотоод сүлжээнд байршуулан ажиллаж байгаа ба тодорхой хугацааны дараа хувь хүний хандлагыг тодорхойлох сорилоор хандлагын үр дүнг үнэлэхээр төлөвлөн ажиллаж байна.

Нийтлэсэн огноо: 2018.03.26

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter