ЗӨСТ
Идэвхтэн сурагч бэлтгэх сургалт хийлээ
1480

Өмнөговь аймгийн ЗӨСТ-ийн 2018 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу 2018 оны 03-р сарын 19-23-ны өдрүүдэд Өмнөговь аймгийн Даланзадгад сумын ерөнхий боловсролын 1, 2, 3, 4, 5, 7-р сургуулиудын сурагчдад “Зоонозын халдвараас сэргийлэх” нь сэдэвт идэвхтэн сурагч бэлтгэх сургалт зохион байгууллаа. Тус сургалтад нийт 90 сурагчид хамрагдаж, 450 ширхэг санамж тараасан.
Идэвхтэн сурагч бэлтгэх сургалтад хамрагдсан сурагчид нь өөрсдийн олж авсан мэдлэгээ үе тэнгийн найзууддаа дамжуулан ярьж, өөрсдийгөө болон гэр бүл, найз нөхөддөө зоонозын халдвараас урьдчилан сэргийлэх аргыг хэвшүүлэхийг сурталчилах юм. Сургалтад идэвхтэй оролцсон сурагчиддаа сурлагын өндөр амжилт хүсье.

Өмнөговь аймгийн Зоонозын өвчин судлалын төв

Нийтлэсэн огноо: 2018.03.27

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter