ЗӨСТ
Өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, мэргэжилтнүүдэд сургалт зохион байгууллаа
1036

Баянхонгор аймгийн ЗӨСТ-өөс 2018 оны 03-р сарын 23-ны өдөр аймгийн өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, мэргэжилтнүүдэд зориулсан сургалт зохион байгууллаа. Тус сургалтын хүрээнд “Зоонозын шалтгаант үйл явдал, нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үеийн хариу арга хэмжээ”, ЭМС-ын А/161 тоот тушаал “Зоонозын халдварт өвчний үед ажиллах халдвар хамгаалал, биоаюулгүй ажиллагааны дэглэмийн заавар” болон “Зоонозын халдварт өвчнүүдийн төлөв байдал” зэрэг сэдвээр төвийн дарга Э.Цэнд болон эмч, мэргэжилтнүүд танилцуулга хийж, байгууллагын үйл ажиллагааг сурталчиллаа. Мөн сургалтанд оролцогчдод зоонозын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар 80 ширхэг санамж хуудас тараалаа.

Баянхонгор аймгийн Зоонозын өвчин судлалын төв

Нийтлэсэн огноо: 2018.03.28

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter