Онцлох
‘Бэтэг өвчний тандалт, оношилгоо: Хятад-Монголын хамтын ажиллагаа’ сэдэвт сургалт болж байна
1974

‘Бэтэг өвчний тандалт, оношилгоо: Хятад-Монголын хамтын ажиллагаа’ сэдэвт сургалтыг ЭМЯ-ны харъяа ЗӨСҮТ, БНХАУ-ын ӨХСТ-ийн шимэгчийн өвчний үндэсний төвтэй хамтран 2018 оны 03-р сарын 28-29-ний өдрүүдэд зохион байгуулж байна. Сургалтад ЭМЯ, ДЭМБ, ЗӨСҮТ, ХӨСҮТ, улсын 1,2,3 дугаар төв эмнэлэг, ЭХЭМҮТ, ХСҮТ, дүүргүүдийн эрүүл мэндийн төвүүд, МХЕГ, мал эмнэлгийн салбараас МЭҮГ,МЭХ, УМЭАЦТЛ, төрийн бус байгууллагаас Монголын хэт авиан оношилгооны нийгэмлэгийн төлөөлөл 50 гаруй халдвар судлагч, их эмч, биологич, малын эмч, хэт авиан оношилгооны эмч эмч, мэргэжилтнүүд оролцож байна.

Монголын ЗӨСҮТ-ийн болон Шанхай хот дахь өвчний хяналт, сэргийлэлтийн төвийн Шимэгчийн өвчний үндэсний хүрээлэнгийн мэргэжилтнүүд өөрийн орны бэтгийн төлөв байдал, тандалт, эмчилгээ, оношилгооны тогтолцоо зэрэг асуудлаар илтгэл хэлэлцүүлэн харилцан ярилцаж, туршлага солилцож байна. Сургалтын төгсгөлд оролцогчид бүлгээр ажиллаж, Монгол орны бэтэг өвчний байдалд үнэлэлт, дүгнэлт өгч тэргүүлэх чиглэлийг тодорхойлох юм. Сургалтын үр дүнд бэтэг өвчний тандалт судалгааны болон 2 орны мэргэжлийн байгууллагуудын хамтран ажиллах талаарх цаашдын чиглэлийг тодорхойлох юм.

Нийтлэсэн огноо: 2018.03.28

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter