ЗӨСТ
Сургалт зохион байгууллаа
3719

Зоонозын өвчин судлалын байгууллагуудын “Ёс зүй, хариуцлага, тусламж, үйлчилгээний чанарыг дээшлүүлэх нь – 2018 он” сэдэвт удирдах ажилтны зөвлөгөөнөөс гаргасан зөвлөмжийн дагуу Архангай аймгийн ЗӨСТ нь 2018 оны 03-р сарын 26-27-ны өдрүүдэд байгууллагын эмч, мэргэжилтнүүддээ “Ёс зүйн хэм хэмжээ” сэдэвт 5 цагийн дотоод сургалтыг зохион байгууллаа.
Уг сургалтад 2018 онд зоонозын халдварт өвчний тусламж үйлчилгээ, орон нутгийн нөхцөл байдлын онцлог, салбар хоорондын хамтын ажиллагаа, ил тод байдал, ажлын хариуцлага, сахилга бат, тусламж үйлчилгээний чанарыг эрхэмлэн анхаарч ажиллахыг уриаллаа. Зоонозын өвчин судлалын байгууллагуудын удирдах ажилтны зөвлөгөөнөөс гарсан зөвлөмж, дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэхээр 2018 оны үйл ажиллагааныхаа төлөвлөгөөнд тусган мөрдөн ажиллаж байгаа ба энэхүү сургалт нь цуврал сургалтын эхнийх юм.

Архангай аймгийн Зоонозын өвчин судлалын төв

Нийтлэсэн огноо: 2018.03.29

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter