Галзуу өвчний тандалт судалгаа хийлээ
651

Баянхонгор аймгийн ЗӨСТ-ийн 2018 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу галзуу өвчний хүн амын дундах тандалт судалгааг 2018 оны 03-р сарын 20-24-ний өдрүүдэд хийлээ. Тус судалгаанд Баянхонгор сумын 1, 2, 5, 7-р багийн ард иргэд, “Есөн- Эрдэнэ”, “Ганбогд”, “Дэлгэрэх” зах, “Баянхонгор их дэлгүүр”, “Баруун бүс худалдааны төв”-д худалдаа үйлчилгээ явуулж байгаа иргэд, Хөдөө аж ахуй газар, Онцгой байдлын газар, Эрчим хүч, Байгаль орчин аялал жуулчлалын газрын албан хаагчдыг хамрууллаа.
Галзуу өвчний тандалт судалгааны хугацаанд 1383 хүнд сургалт сурталчилгаа, яриа хийж, зорилтот бүлгийн 272 хүнээс асуумж судалгаа авч 900 ширхэг санамж материал тараан ажиллалаа.

Баянхонгор аймгийн Зоонозын өвчин судлалын төв

Нийтлэсэн огноо: 2018.03.29

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter