Цаг үеийн
Дэлхийн эмч нарын өдрийн баярын мэнд хүргэе
1609

Дэлхийн эмч нарын өдрийг тохиолдуулан хүн ардынхаа эрүүл мэндийг хамгаалах ариун үйлсэд тангараг өргөн мэдлэг, чадвар, сэтгэл оюунаа зориулан хүчин зүтгэж яваа Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн эмч нараа хүлээн авч, талархал илэрхийллээ.
Уг өдрийг угтуулан” Оюуны чадвар” ТББ-ын лектор Г.Мөнгөнтэй хамтран “Мэргэжлээрээ бахархая” сэдвээр сонирхолтой илтгэл хэлэлцүүллээ.

Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооноос 8 дахь жилдээ зохион байгуулж буй Монголын шилдэг эмч нарыг шалгаруулах “Алтан чагнуур” дээд шагналын эзнээр ЗӨСҮТ-ийн нян судлагч, лабораторийн эмч Н.Цэрэнбүжид шалгарлаа.
Н.Цэрэнбүжид нь 1987 онд АУ-ын дээд сургуулийн эрүүл ахуйн ангийг эрүүл ахуйч их эмч мэргэжлээр төгсөж, БГХӨЭСТ-д их эмчээр ажлын анхны гараагаа эхэлснээс хойш өнөөг хүртэл 31 дэх жилдээ ажиллаж байна. Нян судлагч, статистикч, халдвар судлагч их эмч, онош зүйн тасгийн эрхлэгч, МТА-ны Лавлагаа лабораторийн тасгийн эрхлэгчийг мэргэжлийн өндөр түвшинд хашиж байгаа манай тэргүүний эмч нарын нэг билээ.

Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн хамт олноос “Алтан чагнуур” шагнал хүртсэн Н.Цэрэнбүжид эмчдээ баяр хүргэж, эрүүл энх, аз жаргал, ажлын өндөр амжилтыг хүсэн ерөөж байна.

Нийтлэсэн огноо: 2018.03.30

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter