ЗӨСТ
Золбин нохой, муурын тооллого хийлээ
1203

Дундговь аймгийн ЗӨСТ 2018 оны 03-р сарын 21-23-ны өдрүүдэд Дундговь аймгийн Сайнцагаан сумын төвд золбин нохой, муурын тооллого хийн, нохойгоор дамжин халдварлах өвчний талаар хүн амын дундах мэдлэг, хандлага, эрсдэлийн асуумж судалгааг хийлээ.
Золбин нохой тоолох судалгааны хүрээнд гэр хороололын бүсэд 2 удаагийн давтамжтайгаар нийт 69.9 км, төвийн бүсэд 4 маршрутаар 5.1км-т золбин нохой, муурны тоологын ажлыг гүйцэтгэв.
Мөн тус сумын 122 иргэнээс нохойгоор дамжих халдвар, бэтэг өвчний талаарх мэдлэг хандлагын судалгаа авлаа. Судалгааны ажил үргэлжилж байна.

Дундговь аймгийн Зоонозын өвчин судлалын төв

Нийтлэсэн огноо: 2018.04.02

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter