Зоонозын өвчин судлалын байгууллагуудын “Ёс зүй, хариуцлага, тусламж, үйлчилгээний чанарыг дээшлүүлэх нь – 2018 он” сэдэвт удирдах ажилтны зөвлөгөөнөөс гаргасан зөвлөмжийн дагуу Архангай аймгийн ЗӨСТ нь 2018 оны 03-р сарын 13-27–ны хооронд байгууллагын эмч, мэргэжилтнүүддээ ЭМС-ын 2017 оны 161 дугаар тушаал “Зоонозын халдварт өвчний үед ажиллах халдвар хамгаалал, био аюулгүй ажиллагааны дэглэмийн заавар” сэдэвт дотоод сургалт зохион байгууллаа.
Мөн 2018 оны 04-р сарын 02-ны өдөр Архангай аймгийн ЗӨСТ-ийн эмч, мэргэжилтнүүдэд Улаанбаатар хотын “Амьдрах урлаг – Иог, баясалгал”-ын төвийн багш Б.Батмөнх “Аз жаргалын хөтөлбөр” сэдэвт сургалт зохион байгуулав.
Архангай аймгийн Зоонозын өвчин судлалын төв
Нийтлэсэн огноо: 2018.04.04