You are here: Home / ЗӨСТ / “Шүлхий өвчин, хачгаар дамжих халдвараас сэргийлье” цахим сургалт боллоо
2018 оны 04-р сарын 02-ны өдөр Хөвсгөл аймгийн ЭМГ-ын сургалтын танхимд ЗӨСҮТ-өөс ирүүлсэн зөвлөмжийн дагуу шүлхий болон хачгаар дамжих халдварын талаар цахим сургалт зохион байгууллаа.
Уг сургалтыг Хөвсгөл аймгийн ЗӨСТ-ийн халдвар судлагч эмч Д.Эрдэнэчимэг, Б.Урангэрэл, биологич В.Баярдалай нар зохион байгуулж, Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ, Баянзүрх, Бүрэнтогтох, Галт, Жаргалант, Рашаант, Тосонцэнгэл, Түнэл, Цагаан-Үүр, Цагааннуур, Улаан-Уул, Цэцэрлэг, Эрдэнэбулган, Цагаан-Уул, Шинэ-Идэр зэрэг 15 сумын нийт 94 эмч, мэргэжилтнүүдийг хамрууллаа.
Хөвсгөл аймгийн Зоонозын өвчин судлалын төв
Нийтлэсэн огноо: 2018.04.04