ЗӨСТ
Ёс зүй, хариуцлагын талаар сургалт явуулж эхэллээ
853

Зоонозын өвчин судлалын байгууллагуудын “Ёс зүй, хариуцлага, тусламж, үйлчилгээний чанарыг дээшлүүлэх нь – 2018 он” сэдэвт удирдах ажилтны зөвлөгөөнөөс гаргасан зөвлөмжийн дагуу Баян-Өлгий аймгийн ЗӨСТ 2018 оны 04-р сарын 02-ны өдрөөс эхлэн эмч, мэргэжилтнүүддээ ЭМС-ын 2017 оны 160, 161, 505 тоот тушаал болон бусад байгууллагад хэрэгжүүлэн ажиллах стандарт, заавар, журмын талаар дотоод сургалт явуулж эхэллээ. Сургалт цаашид тогтмол үргэлжилнэ.

Мөн тусламж, үйлчилгээний чанарыг дээшлүүлэх ажлын хүрээнд Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 311-р тогтоолоор батлагдсан “Аж ахуйн нэгж байгууллагад дотоод хяналт шалгалт явуулах журам”-ын дагуу байгууллагын дотоод хяналт шалгалтыг 2018 оны 03-р сарын 25-30-ны өдрүүдэд хийлээ. Дотоод хяналт шалгалтын дүнгээр нэн тэргүүнд тулгамдаж буй үйл ажиллагаа, үйлчилгээг сайжруулах, цаашид ямар асуудал шийдвэрлэх шаардлагатай байгааг тодорхойлж, байгууллагын удирдлага болон ажилчдад танилцууллаа.

Баян-Өлгий аймгийн Зоонозын өвчин судлалын төв

Нийтлэсэн огноо: 2018.04.05

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter