Өмнөговь аймгийн ЗӨСТ-өөс зорилтот бүлгийн хүн амын зоонозын өвчнүүдээс урьдчилан сэргийлэх мэдлэг, хандлагыг дээшлүүлэх зорилгоор хүн амын дундах сургалтыг тогтмол зохион явуулж байна. 2018 оны 03-р сарын 31-нд Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 4, 6, 7, 8-р багуудын иргэдийн нийтийн хуралд оролцсон 364 иргэнд “Зоонозын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт 4 цагийн сургалт хийж, 1820 ширхэг санамж хуудас тараалаа. Мөн 2018 оны 04-р сарын 01-нд 1, 2-р багуудын иргэдийн нийтийн хуралд оролцсон 226 иргэнд “Зоонозын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт 2 цагийн сургалт хийж, 1130 ширхэг санамж хуудас тараалаа.
Өмнөговь аймгийн Зоонозын өвчин судлалын төв
Нийтлэсэн огноо: 2018.04.05