ЗӨСТ
Архангай аймгийн ЗӨСТ Хотонт, Цэнхэр сумын эрүүл мэндийн төвд сургалт, дэмжлэгт хяналт хийлээ
1075

Архангай аймгийн ЗӨСТ-ийн 2018 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу Архангай аймгийн Хотонт, Цэнхэр сумын эрүүл мэндийн төвд 2018 оны 04-р сарын 02-04-нд “Зоонозын халдварт өвчний өнөөгийн байдал”, “Зоонозын халдварт өвчний тархвар судлал, эмнэлзүй ,эмчилгээ оношилгоо, урьдчилан сэргийлэлт”, “Шүлхий өвчний үед эмнэлгийн байгууллагаас авах арга хэмжээ”, “Үе хөлтөн шавьжийн дуудлага мэдээлэл” , “Зоонозын халдварт өвчний үед лабораторийн шинжилгээнд сорьц цуглуулах, хадгалах, тээвэрлэх”, “Шинэ ба сэргэн тархаж буй халдварт өвчнүүд” сэдвээр сургалт хийж, хувийн хамгаалах хэрэгслийг өмсөх тайлах дадлага хийлгэж, санамж хуудас, гарын авлагаар хангав.

Сумын эмнэлгүүд үйл ажиллагаандаа зоонозын халдварт өвчний үед мөрдөгдөх эрх зүйн актуудыг хэрхэн мөрдөж байгаа эсэх, зоонозын халдварт өвчний тусламж үйлчилгээний бэлэн байдал, ажил үүргийн хуваарь баталсан эсэх, яаралтай дуудлагын эм тариа, хувийн хамгаалах хэрэгсэл, ариутгал халдваргүйтгэлийн бодисын нөөц хангалтад хяналт тавьж, дэмжлэгт хяналт хийлээ.

Архангай аймгийн Зоонозын өвчин судлалын төв

Нийтлэсэн огноо: 2018.04.05

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter