Цаг үеийн
“Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн 2 дахь шатны үйл ажиллагааны нээлт орон даяар эхэллээ
2170

Монгол улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгасны дагуу “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийг 2020 он хүртэл хэрэгжүүлэхээр болсон. Засгийн газрын 2017 оны 04-р сарын 12-ны өдрийн 112 дугаар тогтоолоор “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн 2 дахь шатны нээлтийн үйл ажиллагаа 2018 оны 04-р сарын 04-ний өдөр орон даяар боллоо.
Энэхүү хөтөлбөрийн хоёр дахь үе шат буюу элэгний В, С вирусын эрт илрүүлэг, шинжилгээнд 15-39 насны хүн амыг хамруулах юм. Элэгний В, С вирусын халдварын талаарх иргэдийн мэдлэгийг дээшлүүлэх, зан үйл, хандлагыг өөрчлөх, өөрийгөө болон гэр бүлийнхнээ халдвараас хамгаалах мэдлэг дадалтай болгох, архаг халдвартай хүнийг илрүүлж эмчлэх, элэгний хатуурал болон хорт хавдрыг эрт үед нь оношлох, эмчлэх, халдвар дамжих замыг таслан зогсоох зэрэг цогц ажлыг хийхээр төлөвлөжээ.
Тус өдөр ЗӨСҮТ болон аймаг, нийслэлийн ЗӨСТ-үүд нээлтийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцлоо.

Баян-Өлгий аймгийн Зоонозын өвчин судлалын төв

Ховд аймгийн Зоонозын өвчин судлалын төв

Хөвсгөл аймгийн Зоонозын өвчин судлалын төв

Нийтлэсэн огноо: 2018.04.05

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter