ЗӨСТ
Зоонозын халдвараас сэргийлэх ажлыг эрчимжүүлэн ажиллаж байна
659

Хөвсгөл аймгийн ЗӨСТ хачигт халдвар, шүлхий өвчнүүдээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэн ажиллаж байна.
Төвийн биологич М.Батчимэг, Б.Урангэрэл, Э.Ундрахбаяр нар 2018 оны 04-р сарын 03-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Олны өтөг, Хавчуу, Баян эрхэт багуудын 23 айл өрхийн 78 иргэдэд шүлхий, хачгаар дамжих халдвар, бруцеллёз өвчнүүдээс урьдчилан сэргийлэх талаар сургалт хийлээ. Мөн галзуу, хачгаар дамжих халдвар, зоонозын халдварт өвчнөөс сэргийлэх санамж хуудас болон 2018 оны календарь тараалаа.
Хөвсгөл аймгийн “Хөвсгөл”, “Мөрөн” телевизүүдээр хачгаар дамжих халдвар, шүлхий өвчний талаар халдвар судлагч эмч Д.Эрдэнэчимэг иргэдэд мэдээлэл хийлээ.

Хөвсгөл аймгийн Зоонозын өвчин судлалын төв

Нийтлэсэн огноо: 2018.04.06

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter