Хөвсгөл аймгийн ЗӨСТ-ийн эмч, мэргэжилтнүүд 2018 оны 04-р сарын 09-11-ний өдрүүдэд “Халдварт өвчнөөс сэргийлэх хянах хөтөлбөрийг орон нутагт хэрэгжүүлэх багийг чадавхжуулах” сургалтыг зохион байгууллаа. Уг сургалтад 23 сумийн, 6 өрхийн эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлгийн нийт 83 эмч, мэргэжилтнүүдийг хамрууллаа.
Тус сургалтад ЗӨСТ-ийн дарга Б.Уртнасан “6-р зорилтын хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагаа”, халдвар судлагч Д.Эрдэнэчимэг “Хачигт халдвар, шүлхий, галзуу өвчний өнөөгийн байдал, хариу арга хэмжээ”, биологич В.Баярдалай “Зоонозын халдварт өвчний үеийн өнөөгийн байдал цаашид анхаарах асуудлууд”, халдвар судлагч Б.Урангэрэл “Зоонозын халдварт өвчний үеийн бэлэн байдлын үнэлгээний 2017 оны дүн, цаашид анхаарах асуудлууд” сэдвээр илтгэл танилцуулж, цаашдын хамтын ажиллагааг сайжруулах талаар санал бодлоо хуваалцлаа.
Хөвсгөл аймгийн Зоонозын өвчин судлалын төв
Нийтлэсэн огноо: 2018.04.12