Хөвсгөл аймгийн ЗӨСТ-өөс Хөвсгөл аймгийн Мөрөн суманд золбин нохойн тоо, толгойг тогтоох судалгааг гүйцэтгэлээ. Өмнө нь тус суманд нохойгоор дамжих халдварт өвчний эрсдлийг үнэлэх тандал судалгааг 2017 оны 09-р сард хийсэн бөгөөд дээрх судалгааны үр дүнг баталгаажуулах зорилгоор золбин нохойн тооллогыг 2018 оны 04-р сарын 03-05-аас хүртэл давтан хийлээ.
Мөрөн сумын 14 багийн нийт 524 гудамжны 46.8%-ийг хамруулан сонгосон 245 нэгж талбайд хийсэн золбин нохойн тооллогын үр дүнгээр Мөрөн сумын 1км2 талбайд дунджаар 33.7 золбин нохой ноогдож байна. Тооллогод хамрагдсан золбин нохойн 59.3% нь бие гүйцсэн, 82.4% нь эр, хүзүүвч бүхий нохой эзэлж, золбин нохойн нягтшил хүнс, түүхий эдийн зах байршдаг багуудад хамгийн өндөр нягтшилтай байв.
Тандал, золбин нохой тооллогын үр дүнгээр нохойтой айл өрх нохойгоо шөнө тавиад өглөө эрт уядаггүйгээс эзэнтэй нохой золбирох, эм гөлгөө хүнсний захын орчим төөрүүлж орхидог зэрэг нь золбин нохойн тоо толгой нэмэгдэх хүчин зүйл болж байгаа болохыг харуулж байна.
Хөвсгөл аймгийн Зоонозын өвчин судлалын төв
Нийтлэсэн огноо: 2018.04.12