ЗӨСТ
Өрхийн ЭМТ-ийн эмч, мэргэжилтнүүдэд сургалт зохион байгууллаа
6455

Өмнөговь аймгийн Зоонозын өвчин судлалын төв 2018 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу Өмнөговь аймгийн Даланзадгад сумын “Шим билэг”, “Өнө-Орших”, “Энхийн хүслэн” өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, мэргэжилтнүүдэд “Зоонозын халдвараас сэргийлье” сэдэвт сургалт зохион байгууллаа. Сургалтын хүрээнд “Өмнөговь аймгийн зоонозын халдварт өвчний байгалийн голомтын тухай”, “Хачгаар дамжих халдварууд, түүнээс хэрхэн сэргийлэх”, “Нэг удаагийн хамгаалах өмсгөл өмсөх, тайлах дараалал” зэрэг сэдвээр онол, дадлага хослосон лекц танилцуулав. Тус сургалтад өрхийн эрүүл мэндийн төвийн 16 эмч, мэргэжилтнүүдийг хамруулж, зоонозын халдвараас сэргийлэх 150 ширхэг санамж хуудас тараалаа. Мөн Өмнөговь аймгийн өрхийн эрүүл мэндийн төвийн бэлэн байдлыг шалгалаа.

Өмнөговь аймгийн Зоонозын өвчин судлалын төв

Нийтлэсэн огноо: 2018.04.16

 

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter