Завхан аймгийн ЗӨСТ-ийн 2018 оны үйл ажиллагааны батлагдсан төлөвлөгөөний дагуу Алдархаан, Дөрвөлжин, Ургамал, Завханмандал, Эрдэнэхайрхан сумдын ЭМТ-ийн зоонозын халдварт өвчний хяналт, урьдчилан сэргийлэлт, эрт сэрэмжлүүлэг хариу арга хэмжээ авах бэлэн байдлыг шалгаж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өглөө. Уг шалгалтын дараа эмч, эмнэлгийн ажилтанг хамруулсан сургалт зохион байгууллаа.
Мөн дээрх сумдын ЕБС-ийн 170 сурагчдад “Нохойд хазуулахаас сэргийлэх 5 алхам”, “Хачгаар дамжих халдвараас урьдчилан сэргийлэх” сургалтыг хийж, 3 төрлийн зоонозын өвчний 300 ширхэг санамж хуудсыг тарааж, 40 ширхэг зурагт хуудсыг мэдээллийн самбарт байрлуулав.
Зоонозын халдварт өвчний талаар мэдлэг, хандлага эрсдлийг үнэлэх тандалт судалгааг дээрх сумдын 153 иргэнээс авлаа.
Завхан аймгийн Зоонозын өвчин судлалын төв
Нийтлэсэн огноо: 2018.04.23