ЗӨСТ
Хөвсгөл аймагт хачгаар дамжих халдварын хайгуул шинжилгээ хийлээ
875

2018 оны 04-р сарын 13-24-ны өдрүүдэд Хөвсгөл аймгийн Зоонозын өвчин судлалын төв Хөвсгөл аймгийн Цагаан-уул, Цэцэрлэг сумдын 51 секторын 501500 га талбайд 12 хоногийн хугацаатай хачгаар дамжих халдварын дамжуулагч хачгийн хайгуул судалгааг хийж гүйцэтгэлээ. Тус судалгаагаар дарцгийн арга ашиглан 14936 хачиг, 250 малаас 226 хачиг, хүнд ассан 128 хачиг нийт 15290 хачиг цуглуулж, зүйлийн бүрдлийг тодорхойлж, 1206 хачгийг цуглуусан цэгт газар бүрээр хаягжуулан бүлэглэж, ЗӨСҮТ-ийн вируслогийн болон шимэгч судлалын лабораторит хүргүүлэв. Судалгааны үеэр Цагаан-Уул, Цэцэрлэг сумын 13 багийн 800 гаруй иргэдэд хачгаар дамжих халдварт өвчний мэдлэг, хандлага, эрсдлийг үнэлэх тандал судалгааг хийж, зоонозын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх тухай яриа хийж, санамж хуудас тараалаа. Тус 2 сумын эрүүл мэндийн байгууллагын зоонозын халдварт өвчний үеийн бэлэн байдлыг шалгаж, заавар зөвөлгөө өглөө.
Мөн Хөвсгөл аймгийн Цагаан-уул, Цэцэрлэг сумын 9 гол мөрөн, нууранд ус намгийн шувуудын ажиглалт судалгааг хийж, нийт 6 зүйлийн 186 ус намгийн шувуу тоолж бүртгэлжүүллээ.

Хөвсгөл аймгийн Зоонозын өвчин судлалын төв

Нийтлэсэн огноо: 2018.05.04

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter