Эрүүл мэндийн яамнаас Олон улсын сувилагчдын өдөр тэмдэглэх арга хэмжээг нэг талаас сувилагч мэргэжлээрээ бахархах, нөгөө талаас хийж бүтээснээ эргэн харж, урагшлах чиглэлээ хэлэлцэн чуулдаг.
Олон улсын сувилагчдын баярын өдрийг угтан “Амь тэнссэн үеийн сувилахуйн тусламж, үйлчилгээний цогц шийдэл” үндэсний дөрөвдүгээр сургалт семинарт ЗӨСҮТ-ийн дуудлага хяналтын жижүүр, бага эмч Г.Мишигдорж “ЗӨСҮТ-ийн бага эмч нарын ажлын онцлог, ачаалал” сэдэвт ханын илтгэлээр оролцож, тэргүүн байрын эзнээр шалгарлаа.
Энэ жилийн үйл ажиллагаанд төв, орон нутгийн 53 эрүүл мэндийн байгууллагын 310 гаруй төлөөлөл оролцож байгаагийн зэрэгцээ Канад, Япон, Тайвань улсын эрүүл мэндийн мэргэжилтнүүд оролцож байгаараа онцлог юм.
Нийтлэсэн огноо: 2018.05:11