Орчин үеийн сувилахуйн ухааныг үндэслэгч “Дэнлүү барьсан эмэгтэй” хэмээн дэлхийд алдаршсан сувилагч, багш Английн иргэн Флоренсе Найтенгелийн төрсөн өдөр буюу 05-р сарын 12-ны өдрийг 1974 онд олон улсын сувилагчийн нийгэмлэгээс “Сувилагч нарын баярын өдөр” болгон тэмдэглэж байхаар тогтсон аж. Сувилагч хүн гэдэг сая төрсөн хүүхдийн уйлах дуунаас эхлээд амьдралын сүүлчийн амьсгал хүртэлх хүний амьдралын бүхий л хугацаанд эрүүл мэндийн тусламж үзүүлэгч, эрүүл мэндийн боловсрол олгодог сургагч багш, халамжлагч болсон эрхэм мэргэжилтнүүд билээ.
Манай улс “Олон улсын сувилагчдын өдөр”-ийг 1995 оноос анх тэмдэглэснээс хойш жил бүр энэ өдрийг сувилагчийн ажил мэргэжлийг сурталчлах, эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг дэмжих үйл ажиллагааг уламжлал болгон тогтмол зохион байгуулж иржээ.
Энэхүү өдрийг угтан ЗӨСҮТ-ийн дуудлага хяналтын бага эмч, лаборант, ариутгагч, бэлдмэлчин нарынхаа ажил үйлсээр бахархах, олон жил үр бүтээлтэй үнэнчээр зүтгэн хөдөлмөрлөж буйд талархаж, 2018 оны 05-р сарын 01-ээс 2 долоо хоногийн хугацаатай “Талархалын аян”, “Миний мэргэжил – Миний бахархал” сэдэвт эссэ бичлэгийн уралдаан зохион байгууллаа. Тус эссэний уралдаанд тэргүүн байрыг ЛЛТ-ийн лаборант Э.Амгаланбаатар, дэд байрыг АХБҮТ-ийн ариутгагч Д.Болормаа, гутгаар байрыг АХБҮТ-ийн ариутгагч Т.Болормаа нар тус тус эзэллээ.
Мөн багш шавийн барилдлагыг залгамжлуулж тархвар судлагч Ц.Отгонцэцэг, дуудлага хяналтын бага эмч Я.Ягаанхүү, нян судлагч их эмч И.Отгончимэг, лаборант Ц.Бат-Өлзий нар өнөөдөр буюу 2018 оны 05-р сарын 11-ний өдөр багш шавийн барилдлагатай боллоо.
Олон улсын сувилагчдын өдрийг тохиолдуулан Зоонозын өвчин судлалн үндэсний төвийн болон орон нутаг дахь Зоонозын өвчин судлалын төвүүдэд ажиллаж, хөдөлмөрлөж буй нийт дуудлага хяналтын бага эмч, лаборант, ариутгагч, бэлдмэлчин нартаа ажил, хөдөлмөрийн өндөр амжилт хүсэн ерөөе.
Нийтлэсэн огноо: 2018.05.11